• 2024-03-28

“ХӨДӨӨ АЖ  АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулна.  “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын  гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсийг нийслэлийн хэрэглэгчдэд ДУНДЫН ДАМЖЛАГАГҮЙ хүргэх, малчид, хоршоодыг дэмжих, зах зээлд оролцох боломжийг бүрдүүлэхэд оршино.

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах, дундын шат дамжлагыг багасгах зэрэг ач холбогдолтой.

Тус арга хэмжээнд хоршоод, мал аж ахуй эрхлэгчид мах, цагаан идээ, хүнсний ногоогоор оролцох боломжтой юм. Мах худалдаалах хүсэлтэй иргэд аж ахуй нэгж, хоршоог 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хөдөө аж ахуйн биржийн байрны 204 тоот өрөөнд бүртгэж байна.

Холбоо барих утас: 89448830, 88118250, 70128779,