• 2024-10-07

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиас холбооны бүртгэл, дүрэм гэх мэт заальшгүй мэдэж байх асуудлууд орсон заалтуудыг түүвэрлэв

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж
2.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;
4.1.2.“хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;
4.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл” /цаашид “улсын бүртгэл” гэх/ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3-т заасныг;
4.1.4.“хуулийн этгээдийн хувийн хэрэг” гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;
4.1.5.“үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг;
4.1.6.“хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг;
4.1.10.“улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг;
4.1.11.“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг.

5 дугаар зүйл.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл
5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
5.2.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно.

6 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээ авах хэлбэр
6.1.Улсын бүртгэлийн үйлчилгээг энэ хуульд заасны дагуу цаасан болон цахим хэлбэрээр авч болно.

7.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ:
7.1.3.холбоо /төрийн бус байгууллага/;

8.8.Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно:
8.8.1.гэрчилгээ болон тамга, тэмдэг ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн;
8.8.2.тамга, тэмдгийн өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан;
8.8.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан;
8.8.4.гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн;
8.8.5.гэрчилгээ болон тамга, тэмдэг устсан;
8.8.6.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.
8.9.Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.
8.10.Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.
8.11.Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.
9.3.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө.
9.4.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан хэлбэрээр бүрдүүлэхдээ холбогдох баримт бичгийг дугаарлан засвар оруулах боломжгүй байдлаар хадгална.
9.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

10.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:
10.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн болон хувийн хэргийн дугаар;
10.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл;
10.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;
хэмжээ;
10.1.10.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;
10.1.11.хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг, эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
10.1.12.хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл;
10.1.14.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиас ТББ-тай холбоотой байж болох заалтуудыг түүвэрлэв.
5.1.2.“уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг;

10.1.Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт “30 хоногоос дээш хугацаагаар” гэснийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хассан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10.1.1.гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх;
10.1.2.гадаадын иргэн Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах;
10.1.3.Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах.
10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан баталгааны төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулийн 9.2.2-т заасан журмаар зохицуулна.

15 дугаар зүйл.Визийн ангилал
15.1.4.“O” ангиллын визийг төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;
20.2.Уригч нь гадаадын иргэнд дипломат, албан зэргийн виз олгуулах хүсэлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энгийн зэргийн виз олгуулах хүсэлтийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргана.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Засгийн газрын /цаашид “Засгийн газар” гэх/ үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан ажиллах журмыг тогтоож, зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хууль тогтоомж
Засгийн газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3.2.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл.Хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
7.5.Нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгж хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
7.6.Шаардлагатай бол нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагын хүсэлтийг үндэслэн тэдгээрийн мэдээллийг хэлэлцэж болно.

8.4.Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна.

10 дугаар зүйл.Салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
10.1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
10.2.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна.
10.3.Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ.
10.4.Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна.

11 дүгээр зүйл.Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх
11.1.Байгаль, орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, энэ хүрээн дэх Засгийн газрын болон Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагын үйл ажиллагааг зохицуулна.
11.2.Байгалийн баялгийг судалж нөөцийн хэмжээ, эдийн засгийн нэгдсэн үнэлгээг тогтоох, хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдал болон үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн шүтэлцээг хангах нэгдсэн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.
11.3.Байгалийн тэнцвэрт байдлын хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.
11.4.Гамшиг болон аюул, орчны ноцтой бохирдолтоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.5.Газар, түүний хэвлий, ус, ойн сан, агаар мандал, ургамал, амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
11.6.Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна.
/Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино.

5 дугаар зүйл.Хууль санаачлах
5.1.Хууль санаачлагч тодорхой хууль санаачлах бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
5.2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна. Хууль санаачлагч уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

8 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шат
8.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:
8.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, батлах;
8.1.3.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийг боловсруулах;
8.1.4.энэ хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх;
8.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;
8.1.6.хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах;

9 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах
9.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.
9.3.Хууль санаачлагч салбар хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцож, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй.
9.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ.

10 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр
10.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
10.1.1.хууль тогтоомжийн төслийг өөрөө боловсруулах;
10.1.2.холбогдох байгууллагын албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.3.иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

11 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх
11.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ.
11.2.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.

12 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах
12.1.Засгийн газар дараах аргачлалыг баталж, мөрдүүлнэ:
12.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал;
12.1.2.хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал;
12.1.3.хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал;
12.1.4.хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал;
12.1.5.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал;
12.1.6.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал.

13 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах
13.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.

38 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах
38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.
38.5.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр явуулна:
38.5.1.бичгээр санал авах;
38.5.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
38.5.3.санал асуулга явуулах;
38.5.4.олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах;
38.5.5.бусад хэлбэр.
38.6.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна.
38.7.Хууль санаачлагчийн боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар нууцад хамааруулсан асуудалтай холбоотой хэсгээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй.
38.8.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ

4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх
4.1. Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй.
4.2. Хууль Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанд оролцох эрхтэй.

5 дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ
Энэ хууль дараахь арга хэмжээ зохион байгуулахад үйлчлэхгүй:
3/төрийн болон улс төрийн нам, төрийн бус байгууллагаас иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчидтэй хийх хурал, уулзалт;

11 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч түүний үүрэг
11.1. Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана.

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

11 дүгээр зүйл.Мэдээлэл авах
11.1.Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй:
11.1.1.тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл;
11.1.2.тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл;
11.1.3.тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл.
11.2.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын холбогдох албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.
11.3.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт дараах шаардлагыг хангасан байна:
11.3.2.хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байх.

12 дугаар зүйл.Мэдээлэл хүсэгчийн эрх, үүрэг
12.1.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:
12.1.1.эрх тэгш байх;
12.1.2.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;
12.1.3.мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх;
12.1.4.мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах;
12.1.5.мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах;
12.1.6.мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх;
12.1.7.мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах;
12.1.8.хуульд заасан бусад эрх.
12.2.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авахдаа дараах үүрэг хүлээнэ:
12.2.1.хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;
12.2.2.мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
12.2.3.авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх.

13 дугаар зүйл.Хүсэлтийг хянан үзэх
13.1.Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/-ийг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ:
13.1.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангасан эсэх;
13.1.2.иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь тухайн иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах;
13.1.3.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байгаа эсэх, байхгүй тохиолдолд тухайн хүсэлтийг холбогдох байгууллагад нь 2 хоногийн дотор шилжүүлж, энэ тухай иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх;
13.1.4.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэх.
13.2.Хүсэлтийг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр буцаана:
13.2.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангаагүй;
13.2.2.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй.
13.3.Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

14 дүгээр зүйл.Мэдээлэл өгөх
14.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй.
14.2.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэнийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн авах цагийн хуваарийг тогтоож нийтэд мэдээлнэ.
14.3.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага өөрт хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар устгах, иргэдээс мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
14.4.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага нь дор дурдсан мэдээллийг нийтэд заавал нээлттэй байлгана:
14.4.1.тухайн байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж байгаа техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
14.4.2.тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
14.4.3.нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.
14.5.Энэ хуулийн 3.1.10-т заасан байгууллага өөрийн байгууллагын нууцын жагсаалтыг батлан нийтэд мэдээлэх үүрэгтэй.
14.6.Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.
14.7.Хариуг нь шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө.
14.8.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 өдрийн дотор өгөх бөгөөд хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө.
14.9.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 14.8-д заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно.
14.10.Хүсэлтийн хариуг өгсөн он, сар, өдөр, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр, мэдээлэл олгосон хэлбэр зэргийг бүртгэлд тэмдэглэн хадгална.

15 дугаар зүйл.Цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх
15.1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.
15.2.Цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим баримт бичиг үйлдэн, тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, холбогдох байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.
15.3.Мэдээллийг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурах бөгөөд хүсэлт гаргагчид мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.
15.4.Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

16 дугаар зүйл.Үйлчилгээний хөлс
16.1.Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн мэдээллийг өгөх зардалтай нийцүүлэн тухайн байгууллагын удирдлага тогтоох бөгөөд үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.
16.4.Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй.

21 дүгээр зүйл.Байгууллагын нууцыг хамгаалах
21.1.Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн /гүйцэтгэх удирдлага буюу түүнээс эрх олгосон бусад этгээд/ бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Энэ хуулийн заалтуудыг бүрэн эхээр уншиж танилцах ёстой санагдлаа.

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтална.
13 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг хянан үзэх
Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ:
1/өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно;
2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ;

16 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа
1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
2.Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.