• 2024-07-27

Зорилго, үнэт зүйлс

ҮНЭТ ЗҮЙЛС

Алсын хараа

Эв нэгдэл, Шимт хөрс


ЗОРИЛГО

Монголын тариаланчдыг нэгтгэн хүчирхэгжүүлж,

газар тариалангийн бизнесийг дэлхийн жишигт хүргэж,

улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур байна.


ЗОРИЛТ

Монголын тариаланчдын хүчирхэг нэгдлийг бий болгоно.

Улсын хүн амыг эрүүл, тэжээллэг хүнсээр тогтвортой хангана.

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур нь байна.

Олон улсын түвшинд Монголын тариаланчдыг төлөөлнө.

Үйл ажиллагааны чиглэл

  • Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд дэлхийн жишигт хүрсэн техник, технологи, инновацийг нэвтрүүлэх.

  • Газар тариалангийн салбар, тариаланчдын эдийн засаг, бизнесийн талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын асуудлаар төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах.

  • Хөрс хамгаалах, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон өндөр ургацтай үрээр хангах, өндөр бүтээмжтэй, хөрсөнд ээлтэй орчин үеийн техник, цомхтгосон болон тэг элдэнэшүүлэлт нэвтрүүлэх, сүрлэн хучлага бий болгох, усалгаатай тариалангийн технологийг боловсронгуй болгох.

  • Ээлжлэн тариалалтын системийг нэвтрүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг мах, сүү, гахай, шувуу, тэжээлийн үйлдвэртэй хослуулан эрчимжүүлэн цогцоор хөгжүүлэх.

  • Хамгаалагдсан хөрсний тариалалт, тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах, жимс жимсгэний аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх.

  • Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, гурил үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, ижил төстэй гадаад дотоодын холбоодтой харилцан ашигтай хамтарч ажиллах.

  • Тариаланчдад хангамж, хадгалалт, даатгал, санхүү зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах.

  • Гишүүдээ төлөөлөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлд гарах, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дэмжих, гишүүддээ үйлчлэх, техник үйлчилгээний дундын төв бий болгох.

  • Холбооны гадаад, дотоод харилцааг хөгжүүлж, гишүүдээ сургалтанд хамруулах, уулзалт, зөвлөгөөн , танилцах аялал зохион байгуулах, яармаг худалдаанд оролцох, төсөл хэрэгжүүлэх, мэдээ мэдээллээр хангах.

  • Тариаланчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих.

Бүтэц, зохион байгуулалт

Л. БАЯРТУЛГА

Л. БАЯРТУЛГА

ТЭРГҮҮН

Дэд ерөнхийлөгч

Д. ӨНӨРЖАРГАЛ

Д. ӨНӨРЖАРГАЛ

Гүйцэтгэх захирал

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

105 гишүүнтэй

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

5 гишүүнтэй

АЖЛЫН АЛБА

АЖЛЫН АЛБА

Гүйцэтгэх захирлын ажлын алба

САЛБАР ХОЛБООД

САЛБАР ХОЛБООД

21 аймгийн салбар зөвлөл