МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА ЛХАГВАСҮРЭНГИЙН БАЯРТУЛГА Боловсрол, Эрдмийн зэрэг цол: Ургамал судлалын шинжлэх ухааны Доктор, Саскачеваны их сургууль, Канад улс, 2022. Хөрс судлалын шинжлэх ухааны Магистр, Саскачеваны их сургууль, Канад улс, 2007. Хөдөө аж ахуйн ухааны Магистр, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улс, 2005. Агрономч, бакалавр, Хөдөө аж ахуйн их сургууль,
Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Чуулган Зохион байгуулагдав
Монголын тариаланчдын үндэсний холбоо 2024 оны 4 сарын 3-ны өдөр ээлжит бус чуулган зохион байгууллаа. Уг чуулганаар Монголын тариаланчдын үндэсний холбооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Монголын Тариаланчдын үндэсний холбооны Тэргүүнээр Л. Баяртулга сонгогдож тамга тэмдгээ хүлээн авлаа. Шинээр томилогдсон тэргүүн Л.Баяртулга танд ажлын өндөр амжилт хүсье!
ХӨРСНӨӨС ХҮНС НЭВТРҮҮЛЭГ
“ХӨРСНӨӨС ХҮНС” НЭВТРҮҮЛЭГ Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран Монгол Улсын газар тариалангийн салбарын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн гарц шийдэл, oлон улсын газар тариалангийн чиг хандлагын талаар газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн төлөөллийг оруулсан нэвтрүүлгийг бэлдэн олон нийтэд толилуулж эхэллээ.
Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизтэй нэвтрүүлэг хамтран бэлтгэх гэрээ байгууллаа
Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизтэй нэвтрүүлэг хамтран бэлтгэх гэрээ байгууллаа. Уг нэвтрүүлгийн хүрээнд хөдөө аж ахуй газар тариалангийн салбарын шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ техник технологи, инновац, салбар дахь тулгамдаж буй асуудлуудыг гарц шийдэлтэй нь цогцоор нь сэдэвчлэн хүргэх болно.
ТОСНЫ УРГАМАЛ ТАРИАЛАНЧДЫН ОУ-ЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон ” МайндТеч” ХХК хамтран ” ТОСНЫ УРГАМАЛ ТАРИАЛАНЧДЫН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН “-ийг 2022 оны 08-р сарын 18-ны өдөр 10 цагаас Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ” Сэлэнгэ хүнсний үйлдвэр”-ийн байранд зохион байгуулахаар болсон тул тариаланчид та бүхэн идэвхитэй оролцоно уу. Зөвлөгөөний талаарх болон бүртгэлтэй холбоотой мэдээллийг 9916-0000
“ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” ТӨСӨЛ СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ” ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ ” төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 240 га хүнсний ногооны талбайг усалгаатай болгох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосноос орж үзнэ үү. ЭХ СУРВАЛЖ: ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХОЛБООС: https://www.facebook.com/mofagovmn/videos/408178977914348
“ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны 06-р сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж,
ХУВАНЦАР САВЫГ ХҮНСНИЙ БОЛОН АХУЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС НЭН ДАРУЙ ХАЛАХ ШААРДЛАГАТАЙ
Айл бүхэнд ус авдаг, сүү, айраг зөөдөг, хөх, цэнхэр, шар, цагаан хуванцар сав бий. Хоол хүнснийхээ орчноос халах ёстой энэхүү савны хэрэглээг хумиж байж бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл Монгол хүний тухай ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж үндэсний хөтөлбөр болгоод буй хэд хэдэн томоохон хөтөлбөрийн тэргүүнд “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн”,