• 2024-10-07

Хүнсний ногоо, үр тариа, бэлчээр тэжээлийн, тосны ургамал, эмийн болон ашигт ургамал тариалдаг аж ахуйн нэгжүүд, компаниуд, хувь хүн, ТББ.

ХАА-н техник технологи, газар тариалан, усжуулалт, хөрс, ургамал, таримал судлал, цаг уур, ургац программчлал зэрэг салбаруудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг эрдэмтэн судлаачид, улсын болон хувийн судалгааны хүрээлэнгүүд.

Тариалангийн үйдлвэрлэлээс түүхий эд худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс.

Салбарт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдаалах сонирхолтой аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс.

Газар тариалангийн өртгийн сүлжээнд оролцдог бусад хувь хүн, аж ахуйн нэгжүүд.

Гишүүний татвар

  1. Хувь хүн
    • 60,000 төг/жил
  2. Аж ахуйн нэгж
    • 500,000 төг/жил
  3. Удирдах зөвлөлийн болон тэргүүлэгч гишүүн
    • 3,000,000 төг/жил
  4. Холбоонд гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоо, байгууллага
    • 1,000,000 төг/жил

(Нийт орж ирсэн гишүүнчлэлийн татварын 20% ийг аймгийн салбар холбоод, сумын холбоод 40%, төв холбоо 40% хуваан авч санхүүжүүлнэ)