• 2024-11-21

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн

10 дугаар сарын 8-ны байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Ингэснээр үр тариа 42.3 хувь, хүнсний ногооных 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувийн явцтай байна.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.