Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ургац хураалтын байдал, ургацын чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалтыг хийжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 340 мянган га талбайд улаан буудай тариалснаас 380 мянга орчим тонн улаан буудай хураан аваад байна. Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 200 мянган тонн орчмыг нь хүлээн авчээ.
Найм, есдүгээр сард их хэмжээний бороо орсноос шалтгаалан ногоон тариа ихтэй, чийг өндөртэй буудай үтрэм дээр бууж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ техникийн хүчин чадалд тааруулан энэхүү тарианы хольцын үзүүлэлт өндөртэй улаан буудайг цэвэрлэх, хатаах ажлыг хийж байна.