Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөний Уран зургийн Галарейд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтэд ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, МТҮХ-ны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан болон үе үеийн газар тариалангийн салбарын төлөөлөл оролцлоо.
Та бүхэн цаг зав гарган энэ үзэсгэлэнг зорьж очин үзээрэй.
Монголын Уран зургийн галерейд Соёлын гавьяат зүтгэлтэн Гамма агентлагийн захирал, гэрэл зурагчин С.Цацрал өөрийн авсан фото зургуудаар үзэсгэлэн гаргасан нь энэ юм.