• 2024-11-24

/ Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ /

Хур тунадас: 24, 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25-нд болон 3 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар,  26, 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: 25-нд зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө говийн бүсийн өмнөд хэсэг, цасгүй байгаа нутгаар +3…+8 градус хүрч дулаарна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/