- 2024-11-24
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-05-11
/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байна. /
Хур тунадас: 11, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи: Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй. 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.