- 2024-11-22
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-05-29
/ Ихэнх хугацаанд бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүн байна./
Хур тунадас: 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 1-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28, 1-нд ихэнх нутгаар, 29, 30-нд зарим газраар, 31-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.
Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days