• 2024-04-26

Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,  гүйцэтгэх захирал, доктор Ө.Болдсайхан нар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын тариаланчид, ногоочидтой уулзалт хийж байна. Хүнсний ногооны нийт тариалалтын 70 хувь нь лууван тариалдаг. Борлуулалт, түгээлтийн асуудал хүнд байна, амьжиргаанаас хэтрэхгүй, дороо эргэсээр байгаа тухай яриж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их Шинэстэй компанийн захирал Хөдөлмөрийн баатар, гавъяат механикжуулагч С.Ганболд Ерөө бүсийн үр тарианы борлуулалт, маркетингийн өвөрмөц, дэвшилтэт санаа танилцуулж, хөрс хамгаалал, бордооны талаар онцгой анхаарах тухай асуудлуудыг тавилаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ногоочин Цэцэгмаа хүнсний ногооны санхүүжилт арга зам, борлуулалтын талаар санаагаа илэрхийлж байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ахмад ногоочин Төмөрбаатар гуай салбарын хөгжлийн талаар гэрэлтэй сайхан санаа оноогоо ярилаа.

Дарханы УГТХ-ийн захирал доктор Н.Баярсүх, доктор Б.Баатарцол нар шинжлэх ухаанд суурилсан газар тариаланг хөгжүүлэх ажилд шуурхайлан ажиллаж байна.

Хөдөлмөрийн баатар, гавъяат механикжуулагч С.Ганболд, гавъяат механикжуулагч Б.Ганболд, МТҮХолбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, яамны газрын дарга Ц.Болорчулуун нар Сэлэнгэ аймгийн хаврын тариалалтын талаар ярилцаж байгаа нь.

Ерөө сумын ногоочин бүсгүй үдийн цайнаараа…

…Сэлэнгийн Ерөөгийн ногоочин бүсгүй агаарын саатлын үеэр…

Сэлэнгийн Ерөөгийн тариаланч ах ид ажлын үеэр гээд инээж байлаа…

Ажилсаг хөдөлмөрч тариаланчид…Сэлэнгэ, Жавхлант сумын Хурниад компанийн Б.Батболд хаврын тариалалтаа дуусаад байна.

Бригадын гал тогоонд…Ерөөгийн Доолт ХХК.