- 2024-11-23
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-06-08
/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна./
Хур тунадас: 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: 9-нд баруун аймгуудын нутгаар, 10, 11-нд зарим газраар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 8, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Мэдээний эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days