• 2024-12-03

Төв аймгийн хэмжээнд Өвөрхангай аймгаас 330 өрхийн 296586 толгой мал, Дундговь аймгаас 76 өрхийн 70030 толгой мал хаваржиж зусаж байна.

Тодруулбал, Алтанбулаг, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай, Баянцагаан, Дэлгэрхаан, Заамар, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант зэрэг нийт 12 суманд оторлож байгаа бөгөөд аймгийн ХХААГ-аас отрын малчдыг 6 дугаар сарын 15 хүртэл байлгах гэрээ хэлцэл хийсэн гэж мэдээлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга, ерөнхий мал зүйч М.Дашдулам хэлэхдээ, Отроор ирж байгаа малчдад сумдын ЗДТГ-аас өвөлжиж, хаваржих газар нутаг өвөлжөөг нь зааж өгдөг. Гэтэл малчид заасан газар нутагт байршихгүй дур мэдэн нутаг сэлгэх тохиолдол маш их. Мөн отрын малчид худаг усаа булаалцалдаж хоорондоо зөрчилдөх маргаан их бөгөөд газар тариалангийн ажил эхэлж байгаа энэ үед отрын малчид газар тариалангийн бүс нутаг руу нүүж, тариалан эрхлэгчдэд хүндрэл учруулж байна гэв.

Мэдээний эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/227987