• 2024-05-06

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нийт нутгаар халж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун болно/

Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн газар, төвийн аймгуудын нутгийн  баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days