• 2024-05-19

 Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно/

Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим гзараар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 22-ноос 23-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орно.

Салхи: 22-нд зарим газраар, 23, 24-нд говь, талын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 7-12 метр байна.

Агаарын температур: 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days