• 2024-11-21

/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, говийн бүс нутгаар хална./

Хур тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-9-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days