• 2024-11-21

/ Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхи шуурга ихтэй байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг чангарна /

Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: 12, 13-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: 12-нд нийт нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө  18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 13-16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх төлөвтэй байна. 17-нд хүйтний эрч суларна.

Эх сурвалж: http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days