- 2024-11-23
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2021-02-02
/Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтэн байх боловч хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна/
Хур тунадас: 2 дугаар сарын 1-3-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Төв, Говь, Зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. 2,5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.