• 2024-11-21

Тэргүүний мэндчилгээ

Эрхэм хүндэт тариаланчдаа,

 

Холбооны нийт гишүүдээ, эрдэмтэн судлаачид, ХАА-н салбарт хамтран зүтгэгчид та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Та бүхний минь хичээл зүтгэл, эх орны амин хөрс, уур амьсгалаас бүрэлдэн тогтож ард түмэндээ нийлүүлэгдэж буй хүнс ямар их хөдөлмөр, оюун ухааны үнэ цэнээр бүтэж байдгийг тэмдэглэн дурдах нь чухал байна. Бид ард иргэдээ хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр, мал аж ахуйг тэжээлээр хангах ариун үүрэгтэй түүнийгээ ч шантралгүй хариуцлагатай гүйцэтгэж яваа Монголын томоохон чухал салбарын нэг билээ.

Юуны өмнө Монголын газар тариалан, уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал, мэдээллийн тэгш бус орчинд шилжиж байгааг та бүхэн мэдэж мэдэрч байгаа биз ээ. Бид энэ тодорхойгүй байдлаас эв нэгдэлтэй, хамтын хүчээр,төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, ард түмэнтэйгээ хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн бид таримлын нэр төрлийг нэмэгдүүлж,тэдгээр таримлуудыг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох, цаашлаад экспортод гаргадаг байх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг дараагийн түвшинд гаргахад шинжлэх ухааны ололт, инновац, цахим ухаалаг технологийг ашиглаж болох гарц шийдэл бидэнд бий. Бидний үйлдвэрлэлээ өргөжүүлэн чанаржуулах ажил зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлогч салбар болоход чиглэгдэж байна. Энэ бүхэнд хүрэхэд бидний хамтын ажиллагаа, хүн бүрийн хүчин чармайлт чухал болно гэдгийг тэмдэглэн хэлэх байна.

Дэлхийд өрсөлдөх чадавхтай, эрсдэлд тэсвэртэй, ухаалаг газар тариалангийн салбарыг хамтдаа бүтээцгээе.

 

УРГАЦ АРВИН, ЧАНАРТАЙ, ТАРИАЛАНЧ БАЯН ЧИНЭЭЛЭГ БАЙХ БОЛТУГАЙ!