- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2021-04-16
Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны Гүйцэтгэх захирал болон Удирдах
зөвлөлийн зарим төлөөлөгчид, судлаачдын багийн гишүүд ХХААХҮЯ-ны Сайд З.
Мэндсайхан болон тус яамны газар тариалангийн асуудал хариуцсан газрын дарга,
мэргэжилтнүүдтэй 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр онлайн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр МТҮХ-ны гүйцэтгэх захирал Б. Ундрах-Од улаан буудайг биржээр
борлуулах тухай асуудалд холбооны зүгээс онцгой ач холбогдол өгч, биржийн чиглэлээр
мэргэшсэн, эрдэмтэд судлаачдын зөвлөх баг ажиллуулж судалгаа хийлгэхээр Хөдөө аж
ахуйн Их сургуулийн энэ чиглэлээр дагнан ажилладаг эрдэмтдийг гэрээгээр ажиллуулж
эхэлсэн тухай танилцуулж, цаашид яамтай хамтран ажиллах холбооны байр суурийг
илэрхийлсэн албан бичгийг хүргүүлж байгааг (хуулбарыг хавсаргав) сайдад уламжлав.
Мөн зөвлөх багийн судлаачдын зүгээс олон улсын түвшинд болон Монгол улсад өөр
төрлийн бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах талаар авч явуулж буй арга хэмжээ,
туршлагын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Сайд З.Мэндсайхан ХХААХҮЯ-аас хөдөө аж ахуйн биржийг хөгжүүлэхэд
баримталж буй бодлого чиглэл, ялангуяа улаан буудайгаар биржийн худалдааг эхлүүлэх
боломж, бололцооны талаарх мэдээллийг танилцуулав. ХХААХҮСайдын зүгээс МТҮХ-
ноос улаан буудайг биржээр арилжаалах асуудалд ажил хэрэгчээр хандаж судалгааны
багийг ажиллуулж эхлээд байгааг сайшааж, цаашид МТҮХ, тариаланчдын төлөөлөл болон
судалгааны багтай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн уулзалтын үеэр МТҮХ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, Удирдах
зөвлөлийн гишүүн Д.Батжаргал нар биржтэй холбоотой өмнө нь хийгдэж байсан ажлууд,
алдаа оноо сургамж болон газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаар харилцан
санал солилцлоо.
Холбооны зүгээс ойрын үед энэ чиглэлээр уулзалт, судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн
хийхээр төлөвлөж байгаа болно.