- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2021-04-21
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ”-ын “MONGAP” БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР-т оролцохыг урьж байна.
Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.4. заалтад Монгол Улсын Тохирлын гэрчилгээ нь “Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна” гэж заасан байдаг.
Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага ЭС ЭФ СИ ЭС ХХК Монгол Улсад ХААЗД-ыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдэд БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ олгож байна.
ЭС ЭФ СИ ЭС ХХК 2019-2020 онд нийт 23 аж ахуйн нэгжид гэрчилгээ олгосон ба манай компанийн гэрчилгээ Олон улсын худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрөгддөг.
ХАА-н газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг “ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ”-ын баталгаажуулалтад хамрагдах хөтөлбөрт урьж байна.
Баталгаажуулалттай холбоотой мэдээллийг http://www.sfcs.mn/ веб хуудсаар зочилж авах боломжтой.
Та манай хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2021 оны 05 сарын 15-ны дотор ЭС ЭФ СИ ЭС ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн баталгаажуулалтын төвийн sfcscertification1@gmail.com хаягаар бүртгүүлнэ үү.
Та эх орондоо бага зардлаар, богино хугацаанд ХААЗД-ын баталгаажуулалтад хамрагдан Гэрчилгээ авах боломжийг ашиглаарай.
ЭС ЭФ СИ ЭС ХХК