- 2024-10-07
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2021-05-14
Парисын Диснейлэндад хөлбөмбөгийн 24 талбайтай тэнцэх хэмжээний аварга том нарны цахилгаан станц барьж байна
Энэхүү Парис дахь парк нь Европын аялал жуулчлалын номер нэг цогцолбор бөгөөд 1992 онд байгуулагдсанаасаа хойш 320 сая гаруй жуулчдыг хүлээн авч, Франц, Их Британи, Испани, Итали, Нидерланд болон бусад олон орноос жуулчдыг хүлээн авчээ.
Энэхүү төсөл нь одоо экологийн шилжилтэд чухал алхам хийж байна.
Нарны аварга том ферм нь 17 га газрыг 67,500 нарны зай бүхий хураагуураар бүрхэх юм.
Европ дахь хамгийн том нарны халхавч үйлдвэр үү?
Парисын Диснейлэнд дэх зочид буудлын гол зогсоол нь Францын “Urbasolar Group” компанитай хамтран “Европын хамгийн том нарны халхавч үйлдвэрүүдийн нэг”-ийг бий болгож байрлуулах юм.
Тус үйлдвэр нь 17 га газрыг 67.500 нарны зайн хураагуураар бүрхэх бөгөөд ингэснээр 9000 автомашины зогсоолыг хамрах бөгөөд, энэ нь хажуу хажуугаараа байрлуулсан бараг 24 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний нүсэр том байна.
Энэхүү нарны ферм нь 9000 автомашины зогсоолыг хамрах болно
Нарны зай хураагуур нь маш бага нүүрстөрөгчийг ялгаруулах бөгөөд 94 хувь нь дахин боловсруулах боломжтой байдаг.
Эдгээр үйлдвэрлэлийн хэмжээ жилд 31 гига ватт (ГВт.ц) байхаар тооцоолдог бөгөөд энэ нь ойролцоогоор хотын 14,500 оршин суугчдын хэрэглээтэй ижил юм.
Энэхүү аварга том үйлдвэрийг 2023 он гэхэд бүрэн барьж дуусгахаар төлөвлөж байна.
Энэхүү аварга том үйлдвэрийн барилгын ажлыг 2023 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 1770 автомашины зогсоолыг хамарсан 12,000 нарны зай хураагуур суурилуулаад байна.
Энэ нь жилд 750 тонн /CO2/ нүүрсхүчдийн хийг бууруулах зорилготой юм
Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жилд 750 тонноор бууруулах зорилготой ба нарны зай хураагуур нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь амралтын газрын одоогийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17 хувийг дангаараа хангахаас гадна автомашинуудыг нар, бороо, цаснаас хамгаалах болон ая тухтай орчныг бүрдүүлэх юм.
Эцэст нь тус компани нь 2030 он гэхэд тогтвортой байдлын зорилтуудынхаа дотроос таван үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлж байна. Үүнд: хүлэмжийн хийн ялгаруулалт, ус, хог хаягдал, материал, тогтвортой зураг төсөл гэсэн зарчмуудыг баримтлан ажиллах юм.
Эцсийн зорилго нь хүүхдүүдийг мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах, тэднийг байгалиа хамгаалахад уриалах явдал юм.
https://www.euronews.com/green/eco-innovation
By Julie Gaubert
Мэдээллийг хураангуйлан бэлтгэн орчуулсан Б.Ганчимэг
АНУ Вашингтон хот
2021-5-14