- 2024-11-21
{{current_weather.dt | momentjs( atts.date )}}
{{current_weather.temp | temp}} °{{units}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}} °{{day.temp_min | temp}} °{{units}}
{{current_weather.temp | temp}} °
Humidity: {{current_weather.humidity}}%
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
{{current_weather.desc}}
{{day.dt | momentjs(atts.date)}}
{{day.temp | temp}}°
{{day.temp_min | temp}} °
- 2022-04-11
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ
Монголын тариаланчдын үндэсний холбооны бүх гишүүдийн V чуулган 2022 оны 3-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэхүү чуулганаар шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн II хуралдаан 2022 оны 4-р сарын 1-ний өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- МТҮХ-ны V чуулганаар хэлэлцэн баталсан нэмэлт өөрчлөлт оруулсан Холбооны дүрэмд хийсэн редакцийн найруулгыг хэлэлцээд, дүрмийг хэвлүүлж, аймаг сумдын холбоодод хүргүүлэх;
- МТҮХ-ны Хөдөлмөрийн дотоод журам, МТҮХ-нд гишүүнчлэлээр элсэх журам, Гишүүдийн татвар төлөлтийн тухай журам, Бэлгэ тэмдгийг хэрэглэх тухай журам, Албан хэрэг хөтлөлтийн журам, МТҮХ-ноос бусад холбоодтой хамтарч ажиллах тухай журам, Гадаад, дотоодод томилолтоор ажиллах тухай журам, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас (ВЕБ сайтаар) мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохицуулах журам, Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх, тайлагнах журам, Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх, зөвлөх баг ажиллуулах нийтлэг журам зэрэг баримт бичгүүдийг хэлэлцэж батлав.
- МТҮХ-ны Тэргүүлэгчдийг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, батлав.
- Цаг үеийн асуудлаар санал солилцож, Тариаланчдын Улсын зөвөлгөөнд тавих илтгэл, Ерөнхийлөгчид хүргэх саналын талаар шинээр сонгогдсон тэргүүлэгчдийн хурлаар тусгайлан хэлэлцэхээр шийдвэрлэв.
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД
№ | Овог нэр | Аж ахуйн нэгжийн нэр |
1 | А. Бадмаанямбуу | Дархан тооромт ХХК |
2 | Д. Батжаргал | Газар-агро ХХК |
3 | А. Буянбаатар | ХААИС. АЭС |
4 | Б. Галхүү | Дорнын кроп ХХК |
5 | Ж. Ганбат | Хөвсгөл дуулга ХХК |
6 | Ж. Гантөмөр | Цээлийн Хур ХХК |
7 | Х. Даваахүү | Түмэн бут ХХК |
8 | Ц. Дагварэнцэн | Хонхор байц ХХК |
9 | Б. Доржоо | Доолт ХХК |
10 | Д. Лхагвабуд | Хархорин шимт сүү ХХК |
11 | О. Мөрөнбаатар | Чиг аялал ХХК |
12 | Д. Нарантэмүүжин | Гуна ХХК |
13 | Д. Насанжаргал | МЖЖҮХ |
14 | Д. Одгэрэл | Сэлэнгэ тариа ХХК |
15 | Х. Оролмаа | TNSNT ХХК |
16 | Ч. Пэрэнлэй | Өгөөж мандал уул ХХК |
17 | Ц. Рэнчинсэнгээ | Техник хаус ХХК |
18 | Т.Төрмандах | МХШТФХ |
19 | Б. Ундрах-Од | МТҮХ. Гүйцэтгэх захирал |
20 | Б.Ууганбаяр | Иргэн |
21 | Б. Цог | Про агро ХХК |
22 | Ш. Шинэбаяр | ТГҮХ |
23 | П. Эрдэнэбат | Шинэ амжилт ХХК |
24 | Р. Эрдэнэсайхан | Итерналскай ХХК |
25 | Л. Эрхэмбаяр | Түмэн шувуут ХХК |