- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2022-05-04
НУТАГШСАН БОЛОН ИРЭЭДҮЙТЭЙ, ДЭВШҮҮЛСЭН СОРТУУДЫН ЖАГСААЛТ
- Сортын нэр: Халх гол-1
Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./,
Омог: Лютесценс (lutescens),
Сортын түүх: УГТЭШХ-нд Өвөлжих буудайг зусах болгон хувиргах аргаар буудайн Безостая-1 сортоос гаргасан. - Сортын нэр: Дархан-131
Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./,
Омог: Лютеценс / lutescens/,
Сортын түүх: УГТЭШХ-нд Безостая-1хСкала сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан. - Сортын нэр: Дархан-160
Селекцийн дугаар: СТ-96/87,
Янз зүйл: Зусах зөөлөн буудай /Triticum aestivum L./, Омог: мильтурум /milturum (Al.) Mansf./,
Сортын түүх: Дарханы УГТСЭШХ-нд (Одесская-51 х Калъянсона) х Алмаз сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авч селекцийн сорилтын талбаруудаар шалгаруулсан. - Сортын нэр: Дархан-172
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum/,
Омог Лютеценс /Lutescens/,
Сортын түүх: УГТ Х-нд 2000 онд Дархан-95 сортыг азотлаг натри / NaN3/ химийн мутагений 0.75мМ тунгаар үйлчлэн гарган авсан. - Сортын нэр: Орхон
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum/,
Омог: Альбидум /Var. albidum/,
Гарал үүсэл: АНУ-ын Вашингтон сортоос шилэн сонголтоор гаргасан. 1963 онд төв бүсэд нутагшсан. - Сортын нэр: Дархан-34
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /,
Омог: Лютесценс (var.lutescens),
Сортын түүх: УГТЭШХ-нд Бурятская-34хМироновская яровая сорттой эвцэлдүүлэн эрлийзээс шилэн сонголтын аргаар гаргаж авсан. - Сортын нэр: Дархан-74
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /,
Омог: Грекум (graecum),
Сортын түүх: УГТЭШХ-нд Грекум-114 ба Бурятская-34 сортуудыг эвцэлдүүлсэн эрлийз популяциас ганцаарчилсан сонголтын аргаар гаргаж авсан. - Сортын нэр: Алтайская-325
Янз зүйл: Зусах зөөлөн буудайн /Triticum aestivum /,
Омог: Лютесценс (var.lutescens),
Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХүрээлэнд Лютесценс 38 х Жигулевская эрлийз удмаас 2 удаагийн ганцаарчилсан сонголтоор гаргасан. - Сортын нэр: Алтайская-100
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХүрээлэнд Ботаническая-2 х Жница сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2003 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн. - Сортын нэр: Алтайская жница
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд Комсомольская 90 х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2014 онд Баруун Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан. - Сортын нэр: Бурятская-79
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: Мироновская 808 х Онохойская 4 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. - Сортын нэр: Бурятская остистая
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: Эритроспермум /var.eretrospermum/,
Сортын түүх: Буриадын ХААЭШХ-нд гаргаж, 2005 онд Зүүн Сибирийн бүс нутагт нутагшсан сортоор батлагдсан. - Сортын нэр: Дархан-166
Селекцийн дугаар: СТ-461,
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: УГТЭШХ-нд Орхон х Калянсона сорттой эвцэлдүүлсэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан. - Сортын нэр: Дархан-141
Селекцийн дугаар М-99,
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: УГТЭШХ-нд 1989 онд Польшийн RAH –506 сортыг Гамма туяаны 18000 рад тунгаар үйлчилсэн удмаас ганцаарчилсан сонголтоор гарган авсан. - Сортын нэр: Дархан-193
Селекцийн дугаар 87/04,
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: Эритроспермум /var.eretrospermum/,
Сортын түүх: УГТЭШХ-нд Дархан-74 х Дархан-77 сорттой эвцэлдүүлсэн эрлийз удмаас шилэн сонголтын аргаар гаргасан. - Сортын нэр: Бурятская-34 сорт
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: Безостая-1 х Яровые-9009 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. - Сортын нэр: Дархан-144 сорт
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: Эритроспермум /var.eretrospermum/
Сортын түүх: УГТЭШХ-нд Селекцийн дугаар 416 x Грекум-114 сорттой эвцэлдүүлсэн эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гарган авсан. - Сортын нэр: Дархан-181
Селекцийн дугаар: СТ-500,
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: УГТСЭШХ-нд Бурятская-34 х Халхгол-1 сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гарган авсан. - Сортын нэр: СЭЛЭНГЭ
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: Бурятская 79 х Бурятская 34 эрлийз удмаас ганцаарчилсан сонголтоор гаргасан. - Сортын нэр: Алтайская-530
Янз зүйл: зусах зөөлөн буудай /Triticum aestivum L/,
Омог: лютесценс /var.lutescens/,
Сортын түүх: ОХУ-ын Алтайн ХААЭШХ-нд (Лютесценс 281 х К-54975) х Лютесценс 281 сорттой эвцэлдүүлэн эрлийз эх материалаас шилэн сонголтын аргаар гарган авч 2007 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн. - Алтайская-75 (ирээдүүтэй) Гарал /Алтайская-325*Лютесценс 376/* Омская-24 Өрнөд, Дорнод /10/, Сибирийн бүсчлэлээр улсын бүртгэлд хамаарна.
Алтай мужийн ой хээр, Новосибирск мужийн нам дор газрын өмнөд ойт хээр, Красноярск төв хээр, ОХУ-ын байгаль мужийн баруун бүсүүдэд ургуулахыг зөвлөсөн.
Омог: Лютесценс Бут нь хагас шулуун /босоо/ Дунд зэргийн өндөртэй ургамал. Түрүүн дээр шөвгөр өнгөр ихтэй. Түрүү нь пирамидархуу, сийрэг, цагаан, төгсгөл хэсэгтээ урт сорорхуу, 1000 үрийн жин 34-42 г, Баруун Сибирийн бүс нутагт дундаж ургац 21.6 ц/га, Зүүн Сибирийн бүс нутагт 24.5 ц/га Новосибирск мужийн нам дор газрын өмнөд ойт хээрийн бүсэд Омская 33 стандарт сорттой харьцуулахад 1.7 ц/га ургац нь 16.7 ц/га , Красноярск мужид Омская-32 сорттой харьцуулахад 3.1 ц/га /ургац нь 26.4 ц/га/ Оросын байгаль мужийн баруун бүсэд Терция сортоос 4.5 ц/га /ургац нь 37.5 цн/га/ нэмүү өндөр ургац хураан авсан байна.
2014 онд Эрхүү мужид хамгийн өндөр /максималь/ 6
Дунд болцтой ургалтын хугацаа нь 79-95 хоног, Алтайская-100, Омская 33 сортуудаас 2-3 хоногоор хожуу боловсордог.
Налалт ганд тэсвэртэй – балл, Алтайская-100 стандарт сортоос давуу.
Талх барих чанар сайн хүчит буудай
Гуалах өвчинд дунд зэрэг, үндэсний ялзрал, хүрэн зэвэнд хэт өвчлөмтгий. Тариалангийн талбайд тоосон хяруунд дунд зэрэг халдварлана.
Бурятская-Остистая (ирээдүйтэй) Эрхүү муж, домогт Красноуфимскийн “Ирен” сортын дараа хоёрдугаарт ордог. Зусах зөөлөн буудай
22.Новосибирская 31
Сортын код 9253361
Патент эзэмшигч: Новосибирскийн Улсын их сургууль
Гарал үүсэл: Тюменскаяа-80 “Целлиннаяа 20/АНК-102 sport сорт сорилтод сибирийн бүс нутагт бүртгэж оруулсан байна. Энэ новосибирск мужийн нам тайга орчмын ойт хээр болон уулархаг газарт ургуулахад тохиромжтой гэж зөвлөжээ.
Овог: Лютеценс, Бут нь шулуун босоо ба завсрын ургамал дунд зэргийн дунд зэргийн өндөр, аарцан болцын үед өндөр түрүүнд хэт их суусан, Сүрлийн дээд хэсгийн уулзвар хоорондыг зай болон далбаа навчны чивэрч дээд маш хүчтэй илэрсэн байдаг. Түрүү нь пирамидрхуу сийрэг дунд зэгийн нягтралтай, цагаан өнгөтэй түрүүн дээрээ богино сорорхуу “үү” тэй, мөр нь дугуйвтар, дунд зэргийн өргөн, шүдэнцэр нь шулуун, бага зэргийн махигар богино. Үр нь өнгөр суусан 1000 үрийн жин 32-41гр дундаж ургац 32.1цн/га, стандарт сортоос 2.5 цн/га ургац өгдөг дун д эртийн сорт, ургах хугацаа 72-95 хоног новосибирскаяа 29 сортоос 2-4 хоногоор хожуу боловсордог налалтад тэсвэртэй ганд дунд зэргийн тэсвэртэй, зөвлөсөн бүсүүдэд новосибирскаяа 29 стандарт сортоос 3.5 цн/га ургац өгсөн, өмнө нь 2009 онд новосибирскаяа мужид 58.3цн/га ургац өгч байсан талх барих чанар сайн өвчи чанар сайн өвчи хортонд тэсвэртэй /хүрэн зэв, сенториоз/ зэрэг болон хээрийн нөхцөлд тоосон харуунд хэт нэрвэгдэж байсан.
23.Алтайская- 70
Алтайская- 98, Алтайская-325, сортуудын эрлийзийн /гибрид/ 2 дахь удаагийн тандалтаар гаргаж авсан сорт.
Сибир, алс дорнодод хүйтнийг тэсвэрлэх чадвартай сортын туршилт явуулахад уг сорт нь ургацын хувьд сайн үр дүн үзүүлж 3.6-4.5 тн/га ургац өгсөн байна. Дунд эртийн сорт, соёололтоос аарцан болц хүртэл ургалтын хугацаа 74-79 хоног бутлалт сайн, швед ялаанд тэсвэртэй байдгаас шалгаалан шигүү иш буюу масс бүрэлдээлдэг, энэхү сорт нь тоост харуу, налалт,үр нялхрах үзэгдэлд тэсвэртэй эрчимжсэн төрлийн сортод хамаарна. Эрдэс бордоо хийж уриншинд тариална.Буурцагтан ургамал нь сайн урьдавч болно. Алтайн болон сибирийн ойт хээр, тайгын мужуудад тариалж ургуулахыг зөвлөсөн баына.
Уг сортыг 2009 онд ОХУ –ын ололт амжилтын улсын бүртгэлд бүртгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.
Янз зүйл – Лютесценс
Бутны хэлбэр – завсрын
Сүрэл – хөндий зузаан бат бэх
Навч – цайвар ногоон
Аарцан өнгөр – сул
Түрүү – цлиндэрхэг, цагаан том
Түрүүний хайрс – дунд зэргийн зузаан сул судалтай
Үр – том, суурь нь үслэг, ховил дунд зэрэг
- Зөөлөн зусах буудайн “Ирень” сорт
ОХУ-д бүртгэлд оруулсан жил: 1998 он.
Нэвтрүүлсэн бүс нутаг: хойд, баруун хойд, төв, Волго-Вятск, Урал, өрнөд Сибирь, дорнод Сибирь.
Хамтарч гаргасан газар: Уралын ХАА-н ЭШХ ба Вятскийн Улсын ХАА-н академи (Улаан Уфагийн селекцийн станц).
Гарал үүсэл: Иргина х Красноуфимская 90.
Омог (янз зүйл): мильтурум.
Сортын гадаад шинж: Босоо иштэй. Сүрэл нь хөндий, дээд уулзвар хоорондын зай дээрээ тод лавын өнгөртэй. Дарцаг (далбаа) навч нь навчны илтэс дээрээ тод лавын өнгөртэй болон тод антоцианы өнгө бүхий хув чихтэй. Түрүү нь пирамидрархуу, сийрэг, дунд зэргийн лавын өнгөртэй. Түрүүний оройдоо богино сахалрархуу сэртэнтэй. Доод түрүүхэйн хайрсны мөр дунд зэрэг, шулуун, шүдэнцэр нь хэт богино, шулуун. Үр нь уртавтар, дунд зэргийн ховилтой, өнгө суусан. 1000 үрийн жин нь 32 – 42 г.
Дундаж ургац: сорт сорилтын хугацаанд (1996 – 1999 он) ургац 32.1 ц/га.
Дээд ургац: 57.1 – 61.0 ц/га (1996 он).
Боловсрох хугацаа: эртийн сорт. Ургалтын хугацаа 70 – 87 хоног. “Тюменский ранний” сорттой нэг зэрэг, “Тулунский 12” сортоос 2 – 3 хоногоор, “Красноуфимский 100” сортоос 5 – 7 хоногоор эрт боловсордог.
Налалтад тэсвэртэй, “Тюменский ранний” сортоос 0.5-0.7 баллаар илүү. Асгаралтад тэсвэртэй. Ган тэсвэржилт өндөр, “Иргина” сортоос 0.5-1.0 баллаар давуу.
Өвчин, хортны хөнөөлийг тэсвэрлэх чадвар: халдваржуулсан талбайд хүрэн зэвийн халдвар 19%, тоосон харуу 18%, хатуу харуу 30%, үндэсний ялзрал 9% байсан бөгөөд эдгээрийн стандарт үзүүлэлт 15-32%, 10-16%, 20-25%, 10-20% тус тус илэрхийлэгддэг. Үрийн халдварлалт 25%-иас ихгүй, стандарт сортуудаас 10-20%-иар доогуур байдаг байна. Тоосон харуунд дунд зэрэг эмзэг, хатуу харуунд сул, үндэсний ялзралаар нутагшсан сортуудын түвшинд халдварладаг.
Сортын давуу тал: үр цайрч унадаггүй, түрүү хугардаггүй, 5-6 сарын ганд тэсвэртэй. Уг сорт бүтээгдэхүүнт чанар сайн, үрийн чанарын хими – технологийн үзүүлэлтүүд өндөртэй. Ургуулах нөхцлөөс шалтгаалан “үнэт” болон “хүчтэй” үр бүрэлдүүлдэг. 1000 үрийн жин 32 – 38 г, уургийн агууламж 13-16%, цавуулаг 26-38%, талхны эзэлхүүнт жин 940-1200 мл, талх барих ерөнхий үнэлгээ 4.5-4.9 балл, үрийн шимт чанар өндөр, лизин ба треонины агууламж 8.7 г/кг. Уурагт их хэмжээний глютенины фракц агуулагддаг. Үрийн чанараараа үнэлэмж ихтэй сортод хамаарна. Үрийг ариутгах, ургалтын хугацаанд фунгицидын боловсруулалт явуулах шаардлагатай. Хураалтын агротехникийн шаардагдах арга хэмжээг баримтласнаар соёололт сайтай кондицийн үр жил бүр авч болно. Ирень сорт эрдэс бордоог сайн хүлээж авдаг. NPK-ийн 1 кг үйлчлэх бодисын нөхөн төлөлт ойн саарал хөрсөнд нэмүү 10-11 кг үр, саарал хар хөрсөнд 8-9 кг үр өгдөг байна. N 60P 30K 30 тунгаар бордоход бордоогүй талбайгаас 62-63% нэмүү ургац бүрджээ.
Сортын үндсэн зориулалт: гурил, талх.
ОХУ-ын “Колос” агроүйлдвэрлэлийн компани нь зусах буудайн чанартай үр борлуулдаг, сортоо оновчтой сонгох, ургуулах технологийн зөвлөмж өгдөг чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.