• 2024-11-21
Хөвсгөл аймгийн тариаланчид маань хойшдын хөгжлийн онцлогоо тодорхойлж, газар тариалангийн салбарыг ямар чиглэлээр түлхүү хөгжүүлж, аймгийнхаа давуу талыг товойлгон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ сэдвээр нээлттэй ярилцлаа.
#ЭКО #ЛОГО буюу экологийн нөхцөлд ойртуулсан газар тариалан Хөвсгөлийн онцгой суурь байж, ашигт ургамлаар эдийн засгаа солонгоруулах боломж байна. Эмийн болон ашигт ургамлын сэлгээ бүхий, аялал жуулчлалтай хосолсон газар тариалангийн хөгжил Хөвсгөл нутагт яахын аргагүй гоё зураглагдаж байна.
Улаан-Уул суманд нийт эмийн ургамлын 70% ургадаг. Ургамлын үр хадгалах генбанкыг энэ аймагт байгуулж, ховор ургамлуудыг хамгаалж, ашигт ургамлуудыг сэлгээнд оруулж тарималжуулах их ажил үүрэг Хөвсгөлийн тариаланчдад ногдож байна. Хөвсгөлчүүд чадах ч юм байна.
Тариалан сумын 20 000 га газрын тодорхой хэсгийг Сэлэнгэ мөрнөөс ус татаж усалгаажуулах нь төрөөс дэмжих бодлого үйл ажиллагаа болох юм.