- 2024-10-07
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2022-05-20
Салбарын зорилт: Газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөр, эрсдэл даах чадвартай, тогтвортой ургацтай эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Монголд ургуулах боломжтой жимс, хүнсний ногоо, бусад ашигт таримлын хангамжийг нэмэгдүүлж монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг дээшлүүлнэ. Цагаан будааны сортыг нутагшуулах, цагаан будаа тариалах туршилт, судалгааны ажил хийх, тариалалтыг дэмжих, чихрийн манжин, шар будаа, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлнэ.
- Техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний механикжилтийн түвшинг дээшлүүлнэ.
- Тариалан эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхыг тасралтгүй сайжруулна.
- Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүн, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Техникийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр авах, техникийг шинэчлэлийг тухай бүр хийж боломжийг бүрдүүлж, техникийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж парк ашиглалтыг сайжруулж ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлнэ.
- Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг сайжруулна.
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал тэжээлийн тариалах талбайд усны зарцуулалт багатай усалгааны дэвшилтэт техник, технологи нэтвтрүүлнэ.
- Алслагдсан бүс нутгуудад тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, эрчимжсэн мал аж ахуйтай хослон хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлоно.
- Жимс, жимсгэний бүтээгдэхүүнийг кластераар хөгжүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.
- Хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээ бүхий худалдааны цогцолбор байгуулахыг дэмжих, бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулна.
- Тариалангийн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдлээс учирч болох эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор тариалангийн даатгал, давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг батлан хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт бүтээх, баталгаатай сортын үрээр тариалалт хийх систем бүрдүүлж тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
- Тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, алслагдсан бүсүүдэд атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулж, тариалангийн нийт эргэлтийн талбайн хэмжээ, таримлын нэр төрөл, сэлгээг нэмэгдүүлнэ.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарал үүслийн мөрдөн тогтоох, хадгалалт, борлуулалтын сүлжээний мэдээллийн ухаалаг тогтолцоог бүрдүүлнэ.
- Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулж хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэл, мал амьтны талхагдлаас хамгаалахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Пестицидийн сорилт, баталгаажуулалт хийх, таримал дахь үлдэгдэлийг шалган тогтоох, хэрэглээг хянах лабораторийг тариалангийн бүсүүдэд байгуулах, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Тариалангийн бүсүүдэд ургамал хамгаалалын цогц арга хэмжээ, зохистой дадалыг нэвтрүүлж, ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгчдийн тархалтын судалгаа, тандалтыг хийж, тэмцэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг тогтмолжуулна.
“АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”
Төлөвлөгөөг төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй уялдуулан үндсэн 9 зорилт, үйл ажиллагааны 25 чиглэлийн хүрээнд 81 ажлыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төлөвлөгөөнд тусгагдсан ихэнх арга хэмжээг салбар хоорондын уялдаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гадаадын хөнгөлөлттэй зээл олон улсын байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарсан.
Мөн аяны хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
- “Газар тариалан-Мах, сүүний кластер”,
- “Хүлэмжийн аж ахуй”,
- “Алслагдсан бүсэд үр тарианы элеваторын аж ахуй байгуулах”,
- “Усалгаатай тариалан”,
- “Техникийн шинэчлэл”,
- “Хоршоо-агуулах-бөөний төв”,
- “Төмс боловсруулах цардуулын үйлдвэр”
“Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт
- Хууль эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;
- Мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах;
- Таримлын үр үржүүлэг, сорт сорилтын тогтолцоог шинэчлэн зохион байгуулах, үр, үрсэлгээ, суулгацын чанар хангамжийг сайжруулах;
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;
- Хөрс хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, бордоо, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадал, таримлын оновчтой сэлгээг нэвтрүүлж агроэкосистемийн тогтвортой байдлыг бүрдүүлэх;
- Хөрс хамгаалах технологид нийцсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн механикжилтын төвшинг сайжруулах, нөөц хэмнэсэн, бүтээмж өндөр үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэх, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, усалгаатай талбайг нэмэгдүүлэх;
- Зүүн, баруун бүсийн тариаланг хөгжүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангах, экспортыг дэмжих;
- Тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, зохион байгуулах
Салбарт хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг
Монгол Улсын хууль
- Тариалангийн тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгааллын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Таримал ургамлын үр сортын тухай хуулийг энд дарж үзнэ үү.
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай) хуулийг энд дарж үзнэ үү.
Улсын Их Хурлын Тогтоол
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг энд дарж үзнэ үү.
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг энд дарж үзнэ үү.
- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
- Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энд дарж үзнэ үү
Засгийн газрын тогтоол
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян зарлах тухай Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 131 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Хүнсний ногоо үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2017 оны 278 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Хөтөлбөр батлах тухай /Жимс жимсгэнэ үндэсний хөтөлбөр/ Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү
- Үндэсний аян өрнүүлэх тухай /Атрын III аян/ Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолыг энд дарж үзнэ үү.
Салбарын сайдын тушаал
- Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/166, А/251 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
- Монгол Улсад 2019 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/59,А-45,А/81 дүгээр тушаалыг энд дарж үзнэ үү.
- Төмс, хүнсний ногоог богино хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, төмс, хүнсний ногоог урт хугацаанд хадгалах үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-43 дугаар тушаалыг энд дарж үзнэ үү.
- Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2018 оны А-136,А-158,А-210 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-80 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах, устгах журам /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-63 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Журам батлах тухай (Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журам) /Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал 2015 оны А-105 дугаар тушаал/-ыг энд даржүзнэ үү.
- Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт /ХХАА-н сайдын 2015 оны А-90 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/105 дугаар тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам /Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 63/67/87 дугаар хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
- Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам /Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаал/-ыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
https://mofa.gov.mn/exp/blog/8/245