- 2024-10-07
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2018-12-25
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны хөдөө аж ахуйн төсөл хамтран 14 аймгийн орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дарга, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж зэрэг 100 гаруй хүнийг хамруулсан “Тогтвортой газар тариалан” зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнгээр нийт 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна. Энэ жил 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй амжилт юм.
Тариалангийн салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үр, сортоо шинэчлэн, хаврын тариалалт, намрын ургац хураалтын ажилд тариаланчдад боломжит бүх дэмжлэгийг өгч ажиллан, тэдний хөдөлмөрийн үр дүнд тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Ийнхүү 2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн, ололт амжилт, сайн туршлагаа харилцан суралцах зорилгоор газар тариалангийн салбарынхан зөвлөлдөж байгаа нь энэ.
Зөвлөгөөн тогтвортой газар тариалан эрхлэх тухай асуудалд төвлөрч, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогын хүрээнд таримлын сэлгээ, тариалалтын технологийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа салбарын эрдэмтэд танилцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тухайн бүс нутгийнхаа байгаль цаг уурын нөхцөлд тохирсон үр, сорт, суулгацыг зөв сонгон тариалах, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэн, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлж, хөрсний үржил шимийг сайжруулан, усалгаатай тариаланг нэмэгдүүлэн, байгаль цаг уурын эрсдэлт хүчин нөлөөллийг бууруулах замаар удаан хугацаанд үр ашигтай газар тариалан эрхлэхийг тогтвортой газар тариалан гэж тодорхойлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ-ны FB хуудаснаас