- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2019-01-13
2050 он гэхэд, фермерийн ур чадвар зөвхөн хөдөө аж ахуйн мэдлэгээс гадна технологи болон биологийн мэдлэгийг хослуулсан байх шаардлагатай, учир нь дэлхийн хүн амын 2/3 нь хот суурин газар ажиллаж амьдрах ба газар тариалангийн ажиллах хүч хүрэлцэхгүй учир машин болон технологийн тусламжтайгаар ажлыг автоматжуулан холын зайнаас хянах болно.
Газар тариаланд дрон технологи хэрэглэгдэх 6 төрөл:
Хөрс ба талбайн дүн шинжилгээ: Урьдчилсан хөрсний шинжилгээнд зориулж 3D газрын зургийг бэлтгэснээр дронууд усалгаа, азотын төвшинг зохицуулах өгөгдлийг цуглуулан үр тарих төлөвлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үр тарих: Старт-апууд үр тарих зардлыг 85%-аар бууруулах дрон системийг бүтээсэн. Эдгээр дрон системүүд нь үр тариа болон шим тэжээлийг хөрсөнд буудан суулгаж, мөн шаардлагатай бүх шим тэжээлээр хангадаг.
Хор цацах: Дрон системээр хорыг талбайд жигд цацна, энэ нь уламжлалт машинаас 5 дахин хурдан байна.
Тариалангийн хяналт: Үр ашиг муутай ургацын хяналт нь асар том саад тотгор юм. Дроны хувьд цаг хугацааны мөчлөгөөр хөдөлгөөнт зураг боловсруулж тариалангийн үр ашиггүй байдлыг илрүүлнэ, илүү сайн менежментийг бий болгох боломжийг олгодог.
Усалгаа: Мэдрэгчтэй дронууд талбайн аль хэсэгт усалгаа эсвэл шим тэжээл хэрэгтэйг илрүүлдэг.
Тариалангийн чанарын үнэлгээ: Хэт улаан туяаны гэрэл ашиглан тариалангийн талбайг сканердсанаар дронд суурилсан төхөөрөмж нь ургамлын эрүүл мэндийн өөрчлөлтийг хянаж, фермерүүдэд анхааруулна.
Эх сурвалж: B&T Analysis LLC