- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2019-12-25
– Засгийн газрын өнөөдрийн /2019.12.25/ хуралдаанаас гаргасан шийдвэр –
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон даяар зарлав.
Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.
Харин 2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авжээ. Үүнд 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал багтаж байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.