Монгол Улсад Атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй бие даасан газар тариалангийн салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле Монгол Улсад Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл хүнсээр хангах үйлсэд онцгой гавъяа байгуулсан, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэрлэл үзүүлсэн салбарын ахмадуудад хүндэтгэл үзүүлж, өнөөдөр /2019.11.25/ Атрын 60 жилийн ойн медалийг гардуулан өглөө.
Тодруулбал Т.Лхамсүрэн, Т.Ваанчиг, Д.Жамц, С.Халтар, С.Шагдаржав, Ш.Гунгаадорж, Б.Жамбал, Д.Дэндэвдорж, Д.Чойдаш, Ц.Зундуй, П.Баасанжав, П.Шагдаргүнтэв, Н.Юнгэр, Ж.Пүрэвдорж, Ц.Борхүү, С.Лувсандаш, Ж.Эрвээ, Л.Энхтуяа, Г.Даваадорж, Ж.Даваасүрэн, Г.Сүрэнжаргал, Б.Уртнасан, Д.Насанжаргал, С.Өлзийбаяр, Д.Барс, Т.Лувсанбүд, Л.Наранцэцэг, В.Оюунцэцэг, Ш.Баранчулуун, Ч.Пэрэнлэй, П.Цэдэнбал, Б.Чогсом, А.Таяа, Л.Норовренчин нарыг шагнасан юм.