• 2024-05-02

/ Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна./

Хур тунадас: 30-нд шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Салхи 30, 6-нд говь болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с байна.

Агаарын температур: 30, 31-нд  Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн,  өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ.