- 2024-11-23
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-04-01
2020.04.01-ний өдөр
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, гүйцэтгэх захирал, холбооны удирдах зөвлөлийн зарим гишүүдийг хүлээн авч уулзан хаврын тариалалтын бэлтгэл ажлууд болон энэ салбарын талаар энэ онд болон цаашид хэрэгжүүлэх бодлого, зохицуулалт, хамтран ажиллах чиглэлүүдээр ярилцаж төрөөс үзүүлж болох дэмжлэг гарах үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Ялангуяа дэлхий нийтийг хамарсан COVID-19 вирусын цар тахлын үед газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ, түүхий эдээр боловсруулах үйлдвэрүүдээ тасралтгүй хангах чиглэлд хямралын үед цаг алдалгүй шийдвэртэй авах арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд дутагдаж буй эргэлтийн хөрөнгөнд зориулж хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл боломжийг талаар ярилцлаа.
МТҮХ-ны ерөнхийлөгч хэлсэн үгэндээ төр, хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэж байгааг сайшаагаад, 2020 оны хаврын тариалалтын ажил бүх нийтийн үйлс байх шаардлагатай байна гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн тариалангийн эдэлбэр газрын ашиглалтыг нэмэгдүүлж, энэ хавар тариалах талбайн хэмжээг урьд урьд жилээс эрс нэмэгдүүлэх, усалгаажуулах бололцоотой талбайг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үр, сортын тухай хуулийг яаралттай баталж мөрдлөг болгох, ХААДС-ын дэмжлэгийг аль болох нэмэгдүүлэхэд анхаарч, гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник тоног, төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрийг багасган эргэн төлөх хугацааг уртасгаж тариаланчдын ажлыг хөнгөвчлөх бололцоогоор хангахад тус дэм үзүүлэх, тариалангийн аж ахуйнуудыг түшиглэн сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй, гахай, шувууны аж ахуйнуудыг олноор байгуулж импортыг эрс бууруулах аж ахуй эрхлэхийг бодитойгоор дэмжиж хөгжүүлэх, зарим чиглэлийн боловсруулах үйлдвэр, мал амьтны тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүдэх, техник, тоног төхөөрөмжийн болон гааль, НӨАТ татварыг тодорхой хугацаагаар тэглэх (5 хүртэл жил), буюу бууруулах зэрэг олон талт асуудлыг ярилцлаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХАА-н салбарын ажлын байрыг бүтэн авч үлдэх, тэр дундаа хөрөнгө оруулалт их шаарддаг, байнгын болон түр ажлын байрыг олноор хангадаг тариаланчдын үйлдвэрлэдэг бүх төрлийн бүтээгдэхүүнээр хүн ардаа тасралтгүй бүрэн хангадаг болох бодлогыг Засгийн газраас гол зорилго болгон ажиллах болсныг нэн тэргүүнд тэмдэглэв
Мөн дараах чиглэлүүдээр талууд үр дүнтэй хамтран ажиллах саналуудыг тавьж байлаа.
Үүнд:
1. Бүх нөөц болоцоогоо ашиглан хаврын тариалалтыг агротехнологийн хугацаанд бүрэн хийх.
2. Ашиглалтгүй байгаа бүх талбайг тариалангийн эргэлтэнд оруулах, тариалангийн төв бүсэд талбай хоорондын сул зай болон, тэлж нэмэх боломжтой бүх атар талбайн судалгаа тооцоог хамтран гаргаж, боломжтой бол энэ хавраас нэмж эргэлтэнд оруулах боломжийг хайх, усалгаажуулах боломжтой бүх талбайн судалгааг гаргаж цаг аладлгүй шийдвэрлэх боломжтой шийдлүүдийг гаргаж усалгаатай тариаланг нэмэгдүүлэх
3. Ургац хураалтын ажлыг өнөөдрөөс эхлэн төлөвлөж, түүнд бүх талаар бэлтгэх
Эдгээр зорилго, чиглэлүүдийг биелүүлэхэд дараах дэмжлэгүүдийг ЗГ авч хэрэгжүүлэх.
Үүнд:
1. Бодлогын зорилтот зээл буюу холбооноос санал болгож буй тариалангийн үйл ажиллагааг идэвхижүүлэх 150 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх
2. Урамшууллын тогтолцоонд шинэчлэл хийж, намар ургацын дараа биш тариалалтаас эхлэн олгож байх боломжийг энэхүү зээлийн нөхцөлтэй нийцүүлэх
3. ХААДСанд байгаа бүх боломжит нөөц, дэмжлэгийг ямар нэг байдлаар нөөцлөн авч үлдэлгүй, бүрэн шавхаж гаргах. Аж ахуйнуудад уян хатан бодлого барих.
4. Олон арван жилээр эзэн хаяггүй болж, найдваргүй болсон зарим зээлийг тэглэх, цуцлах боломжийг судлах
Зээлээр өгөх дэмжлэгүүд болох техник, хор гербицид, бордоо, шатахуун болон бусад орцуудыг зөвхөн төгрөгт шилжүүлэн олгох.
Авсан арга хэмжээний дүнд хүрэх бодит үр дүнг дараах байдлаар томёолж байна.
Үүнд:
1. Хүн амыг дотоодод тарьж ургуулсан газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахыг бүх нийтээр дэмжин, тэнд ажиллах цаг үеийн түр ажилд оюутан, хугацаат цэргийн албан хаггчдыг дайчлан ажиллуулах арга хэмжээг холбогдох дээд шатны байгуулагуудтай одооноос ярилцаж шийдвэрлэх
2. Төмс, хүнсний ногоо хадгалах агуулахуудыг одоогоор саналаа өгөөд буй Унгар улсын хөнгөлөлттэй зээлээр (5000-20,000тн хүртэл багтаамжтай) хэрэгжүүлэх боломжийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хослуулж нийслэл болон бусад хот сууринд байгуулахыг дэмжих
3. Зөвхөн төрийн байгууллагуудын 80 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авдаг төмс, хүнсний ногооны худалдан авалтыг шууд агуулахуудаас завсрын борлуулагчгүй шууд цахимаар хийдэг тогтолцоонд шилжүүлэх
4. Улс хүнсний улаанбуудай, гурилын хүнсний аюулгүй байдлын зохистой нөөц бүрдүүлэх арга хэмжээ авах
5. Газар тариалангийн бүтээгдэхүүний Экспортын боломжуудыг эрэлхийлэх, түүнд чиглэсэн таримлуудыг тариалдаг болох
6. Хар буюу тосны рапсын тариаланг дэмжиж, тосны үйлдвэрийг дэмжих
7. Тэжээлийн тариаланг дэмжиж аюуйлгүй нөөцийг ногоон тэжээлээр бүрдүүлдэг болох
8. Айл бүр ногооныхоо өөрийн хэрэгцээг хангах өрхийн тариаланг тусгайлан дэмжих
9. Эдгээр бүх арга хэмжээг дэмжих 5 хүртлэх тооны штабыг яаман дээр байгуулсны нэг нь газар тариалангийн штаб бөгөөд сайд өөрөө ахалж байна.
Олон талт асуудлаар харилцан ярилцаж, саналаа нэгтгэж, хаврын тариалалтыг шуурхай эхлэхээр тохирлоо.
Мөн цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалж Хаврын тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулах боломжгүйг дурьдаж дэвшүүлсэн санал, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын эцэст 2020 оны хаврын тариалалтанд зориулан 3-5 хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргаж, шуурхай олгоход хамтарч ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурлаа.