• 2024-04-20

Корона вирусны цар тахлаас шалтгаалсан өндөржүүлсэн байдлын үед улс орон бүхэн хүнсээ дотооддоо тарьж ургуулах бодлого бариж байгаа бөгөөд МУ-ын Засгийн газар ч мөн адил тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байгаад тариаланчид бид талархаж байна. Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлаас гадна зүй ёсоор анхаарал хандуулах таримал бол тосны ургамал юм. Манай улс ургамлын тосны хэрэгцээгээ импортоор хангаж буй бөгөөд дотоодын хоёр ч үйлдвэр түүхий эдгүй сул зогсож байна.

Тиймээс Монголын Тариаланчдын Үндэсний Холбооноос дотооддоо ургамлын тосоо үйлдвэрлэхэд нь түүхий эдээр хангах, үүнд дэмжлэг үзүүлэхийг салбарын яам болон тариаланчид, үйлдвэрлэгчид хамтран ажиллах санал, санаачлагыг яамтай хамтран хэлэлцэж байна.

Рапсны тариалалтанд дэмжлэг үзүүлэх бол хэр хэмжээний талбайд тариалахаар байна. Дэмжлэг ямар байвал зөв талаар саналаа өгнө үү.