• 2024-04-18

/ Ихэнх хугацаанд хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, хугацааны эцсээр хүйтэрнэ. /

Хур тунадас: 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аямгуудын нутгийн зарим газраар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр , 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 18-нд төв  болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Салхи 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15,19,20-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур:  14-нд төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүн байна. Увс нуурын хотгороор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Орхон, Сэлэнгийн сав, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх төлөвтэй. 16, 17-нд ихэнх нутгаар дулаан байна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days