• 2024-05-01

/ Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна. /

Хур тунадас: 20-нд нутгийн зүүн хагаст, 21, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар, 24, 25-нд говь, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  20-22-нд нутгийн зүүн хагаст сэрүүн, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 23-наас нийт нутгаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байх төлөвтэй.