• 2024-04-26

Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу Тариаланчдаа Сонсъё аяныг зохион байгууж байгаа бөгөөд 2019.01.23-нд Төв аймгийн тариаланчидтай уулзаж 2018 онд хийсэн ажлын тайлан, санхүүгийн тайлан болон 2019 оны ажлын төлөвлөгөө, Атар 60 ажлын хэсгийн төлөвлөгөө зэргийг танилцууллаа. Уулзалтанд Төв аймгийн тариаланчид, ногоочид, механикжуулагчид зэрэг 85 хүн ирлээ.

Уулзалтанд ирсэн тариаланчид Атар 60 ажлын талаар, шинэ залуу боловсон хүчин дутагдалтай байгаа тухай, ногоочид болон жимс, жимсгэнэ, мөөгний аж ахуй эрхлэгчидэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцлаа.