• 2024-04-19

Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу Тариаланчдаа Сонсъё аяныг зохион байгууж байгаа бөгөөд 2019.01.24-нд Дорнод аймгийн тариаланчидтай уулзаж 2018 онд хийсэн ажлын тайлан, санхүүгийн тайлан болон 2019 оны ажлын төлөвлөгөө, Атар 60 ажлын хэсгийн төлөвлөгөө зэргийг танилцууллаа. Уулзалтанд Дорнод аймгийн тариаланчид, механикжуулагчид тэргүүтэй 12 хүн ирлээ.

Уулзалтанд ирсэн тариаланчид Атар 60 ажлын талаар, Дорнодын хүрээлэнгийн талаар, мөн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцлаа.