• 2024-11-24

Хур тунадас: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг  бороо орно.

Салхи: Нийт нутгаар, ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, Орхон, Сэлэнгийн бэлчир, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days