• 2024-11-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр Ерөнхий сайд атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлнэ гэдгээ хэллээ.

Тэрээр “Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодынхоо хэрэглээг хангах нь чухал. Монгол Улс бол дотоодоосоо хангах бүрэн боломжтой улс. Мэдээж элсэн чихэр, цагаан будаа гэх мэт цөөн тооны хүнсийг бүтээгдэхүүнээр хангах боломжгүй. Хүнснийхээ хэрэглээг дотоодоосоо хангаад зогсохгүй цаашдаа хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйгаа дэмжих ёстой. Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлнэ. Энэ жилээс ажил нь эхэлж байгаа. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлнэ. Үүн дээр Засгийн газрын бодлого гарсан. Одоо хөрөнгө мөнгийг нь шийдэх ёстой” гэлээ.

Мэдээний эх сурвалж: http://eagle.mn/r/74079