• 2024-11-21

/ Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орж, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар хална. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ/

Хур тунадас: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 21-23-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 24-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар хална. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй. 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days