- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-07-27
/ Хугацааны эхээр баруун аймгуудын нутгаар, хугацааны сүүлчээр төв, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Хугацааны дунд үеэр төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар хална./
Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1, 2-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28-31-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүн, бусад нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх төлөвтэй. 1, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.