- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-09-01
/ Хугацааны эхээр нутгийн баруун хагаст бороо хур багатай байна./
Хур тунадас: 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 1, 2-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүн байна. 3-наас ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй. 6-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.