- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-09-08
/Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсч, салхи шуургатай байна./
Хур тунадас: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 13-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: 7-9-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 13-15 метр, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан, хугацааны сүүлээр ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, 12-17 градус дулаан байх төлөвтэй.
Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/7days