• 2024-04-25

Монгол улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэний түүхт 60 жилийн ойг 2019 онд улс орон даяар тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан МТҮХ-ноос Атар 60 ажлын хэсгийг 2018 оны 11 сарын 16-ны удирдах зөвлөлийн 3-р ээлжит хурлаар батлан, ажлын хэсгийн даргаар тэргүүлэгч Ч.Пэрэнлэйг сонгосон бөгөөд гишүүд 2019 оны 01 сарын 30-ны өдөр хурлаа хийж төлөвлөгөөгөө баталлаа.