• 2024-04-24

USDA RURAL DEVELOPMENT LOANS

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Хөдөөгийн хөгжлийн зээлийг хэрхэн олгодог вэ?

АНУ нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд Хөдөөгийн хөгжлийн олон хэлбэрийн сонголттой зээлүүд олгодог бөгөөд, үүний дотроос АНУ-ын ХАА-н Яамны  /ХААЯ/ зээл нь таныг мөрөөдлийн байшинтай /хаус/ болоход хамгийн шилдэг зээлийн хэлбэрээр эрэмблэгддэг байна. АНУ-ын ХААЯ-ны зээл нь банкаар дамжуулан зээл олгохоос илүү, олон давуу шинж талуудтай байдаг байна. 

Хөдөөгийн хөгжлийн зээл гэж нэрлэгддэг ХААЯ зээлийг АНУ-ын Хөдөөгийн хөгжлийн баталгаатай орон сууцны зээлийн хөтөлбөрөөр даатгуулж, баталгаатай болгодог байна. Зөвхөн 2015 онд гэхэд АНУ-ын ХААЯам нь зээлийн хөтөлбөрөөр дамжуулан 171,000 гаруй зээлийг санхүүжүүлж, өргөдөл гаргагчдад өөрийн гэсэн амины орон сууц худалдаж авахад нь тусалсан байна. 

АНУ-ын ХААЯамны зээл нь яагаад хамгийн сайн сонголттой байдаг хэд хэдэн шалтгааныг харж болно.  Үүнд:  

ЗЭЭЛ АВАХАД БАРЬЦАА ХӨРӨНГӨ БОЛОН УРЬДЧИЛГАА МӨНГӨ ТАВИХ ШААРДЛАГАГҮЙ

ХААЯ-ны зээлийн тусламжтайгаар таны урьдчилгаа төлбөр үргэлж $ 0 байх болно. Бусад орон сууцны зээл урьдчилгаа төлбөрийг хэдэн арван мянган доллар тавихыг шаарддаг бол ХААЯ-ны зээлээр та урьдчилгаа мөнгө тавихгүйгээр зээл авч болно гэдэгт итгэлтэй байж болно.

ХААЯ-ны ЗЭЭЛ нь ХҮҮГИЙН ӨРСӨЛДӨХ ДАВУУ ТАЛТАЙ

Зээлийн хөтөлбөр нь хэрэглэгчдэд бага хүүтэй зээл олгох зорилготой юм. 

ХААЯ зээл нь тогтмол байх бөгөөд энэ нь зээлийн үргэлжлэх бүх хугацаанд зээлийн хүүгийн хэлбэлзлээс шалтгаалан таны сарын төлбөр өөрчлөгдөхгүй гэсэн үг юм.

ХААЯ-ны ЗЭЭЛ 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД БҮРЭН ШИЙДЭГДЭХ БОЛОМЖТОЙ

Зээлээ төлөх хугацааг тодорхойлдог олон хүчин зүйлүүд байдаг боловч ХААЯ-ны зээл 30 хоногийн дотор шийдэгдэх боломжтой байдаг. Таныг гэртээ хурдан оруулахын тулд ХААЯ зээл нь хэрэглэгчдэд илүү тохиромжтой сонголт болох бас нэг шалтгаан юм.

ЗЭЭЛИЙН ТҮҮХ, БАРИМТ ШААРДЛАГАГҮЙ 

ХААЯ-ны зээлд хамрагдахын тулд өргөдөл гаргагч нь хамгийн багадаа зээлийн түүхийн оноо болох 620 оноотой байх шаардлагатай. Гэсэн хэдий ч 640 оноотой харагдаж чадвал өргөдөл гаргагчийн ХААЯ-ны зээлд хамрагдах нөхцлийг эрс сайжруулах боломжтой байдаг байна.

Хөдөөгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн  20 гаруй жилд 1,500,000-с илүү амины орон сууц өмчлөгчдөд зээл олгож тусалсан байна. 

 

 

Мэдээллийг бэлтгэн орчуулсан Б.Ганчимэг

АНУ Вашингтон хот

2021-4-3