• 2024-12-13

Америкийн Хөдөө Аж Ахуйн зарим баримтууд:


Америкийн хөдөө аж ахуйн үйдвэрлэл нь дэлхийд хамгийн үр өгөөжтэй салбарт тооцогддог ба хүн амын дөнгөж хоёрхон хувь нь энэ саобарт ажилладаг байна. АНУ нь дэлхийд хамгийн том хүнс экспортлогч орны нэг бөгөөд тэр дундаа эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байна. 
Тухайлбал Калифорниа  муж гэхэд л дангаараа дэлхийн 5 дахь том экспортлогч юм. АНУ импортынхоос илүү түүхий эд экспортолдог тул хөдөө аж ахуйн худалдааны тэнцэл нь эерэгээр бүрдэж байдаг. 

Дараахь баримтуудаас харахад Америкийн эдийн засаг болон ХАА-н салбараа  бүсчилж хөгжүүлдэг байна. Үүнээс заримыг нь дурдахад: 

  1. АНУ даяар 2.1 сая фермерийн аж ахуй байдаг.
  2. Эдгээр фермүүдийн 99 орчим хувь нь гэр бүлийн өмчид тулгуурласан аж ахуй юм.
  3. Америкийн дундаж фермерүүд 435 акра буюу /176 га/ газартай байдаг байна.
  4. АНУ-д газар тариалан эрхлэх зориулалттай 914 сая акра /369,8 га/ газар байдаг.
  5. ХАА-н болон фермерийн аж ахуй эрхэлдэг гэр бүл нь хүн амын дөнгөж 2% байдаг.
  6. Фермерүүдийн 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг.
  7. Фермерүүдийн 20 орчим хувь нь 10-аас доош жил тариалан эрхэлж байгаа бөгөөд үүнийг анхан шатны тариаланчид гэж нэрлэдэг.
  8. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 орчим хувь нь газар тариалангийн салбараас орж ирдэг. 
  9. Үхрийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, эрдэнэ шишийн үйлдвэрлэл нь АНУ-ын фермийн шилдэг 3 бүтээгдэхүүн юм.
  10. АНУ нь импортын хэмжээнээс илүү хүнс болон файбер /fiber/ экспортолдог. Жишээлбэл 2016 онд Америкийн тариаланчид 135.5 тэрбум орчим долларын бүтээгдэхүүн экспортолжээ.
  11. АНУ-д дунджаар нэг ферм дэлхийн 165 хүнийг тэжээх боломжтой.
  12. Хөдөө аж ахуйд 24 сая гаруй Америкчууд ажилладаг.
  13. АНУ-д жил бүр 34 сая орчим үхэр нядалдаг.
  14. АНУ 800,000 гаруй малчин, үхрийн аж ахуй эрхэлдэг байна. 
  15. Айдахо /Idaho/ муж нь төмсний үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигддэг нь гайхах зүйл биш юм.Төмсгий бүх сортуудаа вирусгүйжүүлсэн байх жишээтэй. 
  16. Аляска муж нь далайн бүтээгдэхүүний худалдааны 60 гаруй хувийг эзэлдэг.
  17. Калифорниа муж нь улсынхаа эдийн засгийн том салбар болох хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 
  18. Аризона мужид хөвөнгийн ургамал ургадаг ба жил бүр  нэг америк хүн бүрт нэгээс илүү жинсэн өмд үйлдвэрлэх хэмжээний хангалттай хөвөн ургадаг.
  19. Колорадо мужийн газрын тал орчим хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигладаг.
  20. Коннектикут мужид зөгийн тоос хүртэлтээр ургацын чанарыг сайжруулдаг 6000 орчим зөгийн бүл бүхий 750 орчим зөгийчинтэй.
  21. АНУ-ын цитрусын /orange/ 65 орчим хувийг Флорида муж улсад үйлдвэрлэдэг бөгөөд 95 хувь нь шууд боловсруулахад зориулж ургадаг.
  22. АНУ-д үйлдвэрлэсэн самрын /peanut butter/ тал орчим хувь нь Жоржиа мужаас авчирдаг.
  23. Индиана муж АНУ-д хамгийн олон нугас үйлдвэрлэдэг, ба эрдэнэ шишийн үйлдвэрлэлээ дагнадаг. 
  24. Айова нь өндөг, гахайн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг.
  25. Табаско чинжүүг зөвхөн Луизиана мужид үйлдвэрлэдэг.
  26. Массачусетс мужид 400 гаруй цангис /cranberry/ тариалагчид байдаг.
  27. Миннесота бол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн экспорт хийдэг 4 дэхь муж юм.
  28. Техас муж улсдаа 248,809 фермтэй хамгийн олон фермерийн аж ахуй эрхэлдэг бөгөөд дараа нь Миссури муж ордог.
  29. Небраскад 4 ажлын нэг нь хөдөө аж ахуйтай холбоотой байдаг.
  30. Нью Мексико дахь фермерийн аж ахуй эрхлэгчдийн 98% нь гэр бүлийн өмчид тулгуурласан бөгөөд олон үе дамжин уламжлагдан иржээ.
  31. Охайо нь /Ohio/ Швейцарийн бяслаг үйлдвэрлэгч тэргүүлэгч компани юм.
  32. АНУ-ын мөөгний 65 орчим хувь нь Пенсильванийн мужийн гаралтай байдаг.
  33. Вашингтон муж нь нийт алимны талаас илүү хувийг үйлдвэрлэдэг

 

https://blog.aghires.com/american-agriculture-facts/

Posted by Karyn Moyer

 

Мэдээллийг бэлтгэн орчуулсан Б.Ганчимэг

АНУ Вашингтон хот

2021-4-7