• 2024-11-21

Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоод, ТББ-уудын нэгдсэн зөвлөгөөн ХХААХҮЯ дээр болов. Зөвлөгөөнийг Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо болон Caritas Mongolia ТББ нар хамтран зохион байгуулж салбарын Мэргэжлийн холбоод, ТББ-ууд өөрсдийн үйл ажиллагаа, зорилго чиглэлээ танилцуулан хоорондоо хамтран уялдаж ажиллах болон төр, сургалт судалгаа, шу-ы байгууллага, ОУБ-ын төсөл хөтөлбөрүүдэд тавих саналаа илэрхийлэн нэгтгэв.
Монголын Зөгийчдийн Холбоодын Зөвлөлөөс зөгийн тоос хүртээлтийн үйлчилгээг Газар тариалангийн салбарт нэвтрүүлэх болон бусад холбогдох саналуудыг гаргаж оролцов. ХХААХҮЯ-ны ГТБХЗГазрын мэргэжилтнүүд саналуудыг тэмдэглэн, хариулт тайлбар өглөө. Хуралдаанаас Ажлын хэсэг гаргаж санал санаачлагуудыг нэгтгэн Ерөнхий сайдын дэргэдэх Аж Үйлдвэрлэлийн Зөвлөл болон ХХААХҮ-ийн сайдад танилцуулахаар боллоо.
Өндөр ач холбогдолтой зөвлөгөөн зохион байгуулсан байгууллагууд, ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын хамт олонд талархал илэрхийлье!

Эх сурвалж: ХХААХҮЯ-ы Facebook хуудаснаас авав.