- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2019-02-14
Дрон буюу олон үйлдэлт жижигхэн нисдэг робот. Энэхүү робот нь хөдөө аж ахуйн шинэ хувьсгалыг эхлүүлсэн байна. Ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүнс ба Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэдээллийн мэргэжилтэн Жерард Силвестэр дурджээ. Ирэх жилүүдэд энэ төхөөрөмжийн зах зээл хэдэн тербум доллараар хэмжигдэх гэж буй. Ноён Силвестэр “Дрон нь газар тариалангын салбарыг илүү үр бүтээмжтэй болгох шийдлүүдийг бүрдүүлж өглөө” гэсэн байдаг.
Камер мөн бусад мэдээлэл цуглуулах төхөөрөмжүүдийг суурилуулах аваас дронууд “тэнгэр дэх нүд” болж хувирдаг юм. Зэрлэг ургамал, ус хүрдэггүй газар зэрэг анхаарал хандуулах шаардлагатай газруудыг хүний нүдэнд ил болгон тодотгож өгдөг. Зарим улсуудад тариалангийн хэрэгцээтэй, шаардлагатай хэсгүүдэд бордоо мөн ургамал хамгааллын бодис хүргэхэд дрон ашиглахыг аль хэдийнээ нэвтрүүлсэн. Япон улсад иргэдийн идэж байгаа гурван аяга будаа тутмын нэгэнд агаараас ургамал хамгааллын бодис цацаж хамгаалсан байдаг ажээ.
Калифорни муж, ба Нью Иоркод тариаланчид Дроноор бага тэжээлтэй газруудыг судлах зорилгоор Дроныг ашиглаж эхэлжээ. Энэ нь ус дутагдсан эсвэл хөрсний сийрэгжилт дутуу байгаа эсэхийг хянах боломжийг олгосон.
Мэдээж Дроноор бүх зүйлийг харах боломжтой ч одоогоор энэхүү технологид хараахан өргөн нийтлэг болж хөгжөөгүй тал бий: Энэ нь Ургацыг зэрлэг ургамлаас ялгаж таних билээ. Үүнийг бодит биеллээ болгохын тулд олон өгөгдөл агаараас авсан зургуудыг хэрхэн шинжилж хөрвүүлэх зэрэг асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Гэсэн ч гэлээ Дрон ойрын жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй байх шаардлагатай төхөөрөмжүүдийн нэгээр тодорсон. Нисдэг робот буюу дроны зарим боломжит ажлуудыг дор дурдая.
1. Ургацанд шинжилгээ хийх.
Ургацанд хяналт тавихад ихээхэн цаг бас хүн хүч шаардлагатай болдог. Дронууд агаарт дүүлж удаан ургаж байгаа ургамлуудыг шинжилж азот эсвэл бусад шаардлагатай бордоог цацах бүрэн боломжтой. Мэдрэгчээр ургамлаас ойсон гэрлийн долгионы уртыг мэдэрснээр өнгөний ялгаатай зургуудийг үүсгэж болох ба талбайд хаана ямар асуудалтайг шинжилж болно. Шинэ мэдрэгчүүдээр гэрлийн долгионыг шинжилж үзсэнээр олон зүйлийг мэдэх боломжтой. Тухайлбал хөрс, ургамал, ой мод зэргийг ялгахаас гадна өвчилсөн ургамлуудыг илрүүлэх боломжтой юм. Тэр ч бүү хэл ус дутагдсан ургамлуудыг таних боломжтой билээ. Сүүлийн үеийн судалгаанд өгүүлэхэд гэрлийн дүн шинжилгээгээр ургамал хамгааллын бодисонд дасал болсон зэрлэг ургамлуудыг тодорхойлох чадвартай болсон байна.
2. Өвчлөл харах
Ойртож харахгүй л бол гандаж гудайж байгаа, эсвэл гэмтэлтэй ургацыг анзааралгүйгээр өвчлөлийг газар авахуулах тохиолдол олон. Спектр буюу гэрлийн технологиор шарласан ургамлуудыг ногоон өнгийн ургацаас ялгах боломжтой. Виржиниа мужын технологийн компани агаар дээр нисч буй өвчин үүсгэгчийг газар унахаас өмнө дроноор олж илрүүлсэн байдаг. Энэ агаарт байсан өвчин үүсгэгч нь Fusarium graminearum буюу нэгэн төрлийн улаан буудай өвчлүүлэгч мөөгөнцөр байжээ.
3. Усны хяналт
Тариалангийн талбай бүр хавтай байдаггүй. Зарим газар илүү хурдтай хатаж ганддаг ба заримдаа ус түгээж чадалгүй орхидог байна. Спектрын болон дулааны зургууд нь хуурай газрыг олж, хаана ургац хатаж гаддагыг тогтоож чадна. Энэхүү зургууд нь мөн усалгааны тоног төхөрөөмж хаана ус алдаж, гэмтэлтэй байгааг харуулах боломжтой. ТҮүнчлэн тариаланчид өөрсдийнхөө талбайн топографийн зургыг гаргаж өндөр чанарын 3D газрын зургыг дроноор гаргах боломжтой. Энэ зургууд нь усны урсгалын чиглэлүүдийг гурван хэмжээстээр гаргах боломжтой ба газрын онцлог, энэхүү газрын онцлог нь ургацын чанарт хэрхэн нөлөөлж байгаа, хөрсний өгөршил хаана болох боломжтойг гаргаж ирдэг.
Эх сурвалж: http://ensada.mn/news/46