• 2024-11-21

ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛНА

✅.Тус холбоо нь дараахь чиглэлийн мэргэжилтнүүдийг хамтарч ажиллахыг урьж байна:

✅1. Таримлын үрийн чанар, хэрэгцээг тодорхойлох – Дотоодын хүнсний хангамжид чухал ач холбогдолтой 20 таримлын үрийн аж ахуйн системийг төлөвлөх, тариалах талбайн хэмжээг гаргах, татаасын бодлогоор дэмжих талаар бичиг баримт боловсруулах чадвартай байх ба мөн импортоор оруулж ирэх үрийн чанар болон хэрэгцээг тодорхойлох чадвартай байх;

✅2. Бордоо – ургамлын хооллолтонд ордог 17 элементийн бордооны найрлага, чанар, агууламжийг тодорхойлох, Монгол орны хөрсний онцлог болон шим тэжээлийн бодисын эргэлт, баланстай холбон хэрэгцээг тодорхойлох, органик бордооны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөвлөмж гаргах чадвартай байх;

✅3. Шатахууны чанар, үнийн харьцуулсан судалгаа – тариалалтанд хэрэгцээт нийт шатахууныг тодорхойлох чадвартай байх;

✅4. Хөдөө аж ахуйн техникийн хэрэгцээг тариалангийн газрын хөрс, таримлын тариалалтын тархалт болон аж ахуйн нэгжүүдийн талбайн хэмжээтэй холбон тодорхойлох чадвартай байх;

✅5. Ургамал хамгааллын бодисын чанар, хэрэгцээг тодорхойлох болон Монгол орны нэгдсэн олон улсын конвенцүүдтэй зөрчилдөж буй импортоор оруулж буй ургамал хамгааллын бодисын жагсаалт буй эсэхийг шалгах чадвартай байх;

Дээрх чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг А3 сертификатын сургалтанд хамруулж холбооны нэрийн өмнөөс тус тус чиглэлийн дагуу тендэрийн хороонд оруулж ажиллуулах хүсэлтэй тул сонирхож буй 🚦хариуцлагатай ажиллах хүмүүс холбогдоно уу. (Одоо А3 сертификаттай бол шууд тендэрийн хороонд холбооны нэрийн өмнөөс ажиллуулах хүсэлтэй байна.) Тендэрийн хороонд ажиллахдаа авилгалд өртөхгүй ажиллах ёс зүйн шаардлагатай байхыг мэдэгдье. Их баярлалаа.

МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Утас: 7511-7500

Мэйл: mongolianfarmers@gmail.com

https://www.tender.gov.mn/mn/exam/certificate